ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

/Захиалагч/

  1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


  1. “АРТҮМ ТЕК” ХХК-ын /цаашид “ARTUM”/ цахим хуудас болох www.artum.mn-д хандан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сонгож худалдан авалт хийн захиалга өгөгдсөн нөхцөлд талууд дараах нөхцлийг хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж тооцно.

  2. ARTUM -ийн санал болгож буй ажил үйлчилгээ нь www.artum.mn цахим хуудасны АЖЛЫН ТӨРӨЛ хэсэгт байршсан төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно. 

  3. Захиалагч нь өөрийн хэрэгцээт барилгын засвар, засал, бүх төрлийн ажил, үйлчилгээг ARTUM цахим үйлчилгээний платформ ашиглан сонгоход уг платформын доорхи үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр ажил, үйлчилгээтэй холбоотойгоор үүсэх эрх, үүрэг, хариуцлага хүлээнэ. 

  4. ARTUM-ээс санал болгож буй ажил үйлчилгээний төлбөр .................. сая төгрөгөөс дээш нөхцөлд Артүм тек ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг оффист уулзалт хийж албан ёсоор “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулна. “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулаагүй бол захиалга хүлээн авч гүйцэтгэх эрх олгохгүй.

  5. “Артүм тек" ХХК-ийн үйл ажиллагааны хэлбэр www.artum.mn цахим хуудас, энэхүү вэбсайт, лого, нэр, бусад загвар, үйл ажиллагаа нь оюуны өмчөөр баталгаажсан бөгөөд хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад байдлаар ашиглахыг хориглоно.

  6. “Артүм тек” ХХК нь захиалагчдад үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх, санал гомдол хүлээн авах зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг ажлын цагаар буюу 09:00-18:00 цагийн хооронд оператор, инженер техникийн ажилтнууд [email protected] имэйл хаяг, fb@artum сошил медиа сувгаар болон 7999-8999, 72770077 харилцах утсаар цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.


  1. ЗАХИАЛАГЧ БҮРТГҮҮЛЭХ, ЗАХИАЛГА ӨГӨХӨД АНХААРАХ ЗҮЙЛ


  1. Захиалагч нь цахим үйлчилгээний www.artum.mn платфорд өөрийн үнэн зөв мэдээллийг бүртгүүлж, үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулалт хийлгэснээр хэрэглэгч болно. 

  2. Цахим үйлчилгээний ARTUM-д бүртгүүлэхдээ утасны дугаараар бүртгүүлэх бөгөөд нэвтрэх эрх баталгаажиж системд нэвтэрсний дараа үйлчилгээ авахаас өмнө цахим шуудангийн хаяг, хэрэв хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, регистрийн дугаар, утасны дугаар, цахим шуудангийн хаягыг системд шивж бүртгүүлнэ. Бүртгэл баталгаажин хэрэглэгчийн нэр нууц үг өгөгдсөн нөхцөлд, хэрэглэгчийн нэр нууц үгний аюулгүй байдлыг захиалагч өөрөө бүрэн хариуцна. 

  3. ARTUM цахим хуудасны үйл ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим үйлчилгээ захиалагчид, хамтран ажиллагсдын мэдээллийн нууцлалыг “Артүм тек” ХХК нь бүрэн хариуцна.

  4. Захиалагчийн захиалсан аливаа ажил, үйлчилгээнд шаардагдах бараа материалыг ARTUM хариуцахгүй болно.

  5. ARTUM өөрийн санал болгож буй ажил, үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт болон техникийн шинэчлэлийг захиалагчдад урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй. Ийнхүү системд шинэчлэл хийсэн нөхцөлд мэдээллийг хэрэглэгчийн бүртгүүлсэн гар утас болон цахим хаягаар дамжуулан хүргүүлнэ. 

  6. “Артүм тек” ХХК нь ажил, үйлчилгээний нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай захиалагчийн бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаар болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифийг мөрдөж эхэлнэ.

  7. Захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол, учирсан санхүүгийн зардал, хөрөнгө мөнгөний аливаа асуудлыг “Артүм тек” ХХК хариуцах үүрэг хүлээхгүй.


  1. ЗАХИАЛГА ӨГӨХ, ЦУЦЛАХ

3.1. Захиалга өгөх, баталгаажуулах:

3.1.1. Захиалагч нь www.artum.mn–ийг ашиглан хэдийд ч захиалга хийх боломжтой ба захиалгын тоо хязгаарлагдахгүй. 

3.1.2. Захиалагч нь өөрийн захиалгат ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгохдоо “ARTUM”-с санал болгосон боломжит 3 гүйцэтгэгчээс сонгох эсхүл “ARTUM”-р гүйцэтгэгчийг сонгуулах аль нэг сонголтыг хийх эрхтэй. 

3.1.3. Захиалагч гүйцэтгэгчээ сонгож захиалга өгснөөс хойш 24 цагийн дотор төлбөрийн /50%/ % буюу ............... төгрөгийг төлснөөр үйлчилгээ авах эрх баталгаажна. Захиалагч 24 цагийн дотор төлбөрийг төлөлгүй захиалга цуцлагдсан тохиолдолд "Артүм тек" ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

3.1.4. Захиалагч нь “ARTUM”-ийн хамтран ажиллагч санхүүгийн байгууллагаас тавьсан зээлийн шалгуурыг хангасан тохиолдолд санхүүгийн байгууллагын санал болгосон нөхцөлөөр тухайн ажил үйлчилгээ зээлээр хийлгэж болно. Энэ тохиолдолд нэмэлт гэрээ хийгдэнэ. 

3.1.5. Захиалагч нь гүйцэтгэгчийг захиалгат ажлыг хийхтэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ажиллах боломжийг олгосон байна. 

3.1.6. Захиалагч өөрийн хэрэгцээт ажил, үйлчилгээг сонгон баталгаажуулснаар захиалгын хуудасны мэдээлэл системээс хүлээн авах бөгөөд “ARTUM” нь захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг системд сонгон авсан дарааллийн дагуу захиалагчид ойлгомжтой хэлбэрээр байршуулна.

3.1.7. Захиалагчийн хийсэн захиалга нь дахин давтагдахгүй захиалгын дугаар авч бүртгэгдэх бөгөөд “баталгаажуулах” цэсэнд сонгон авсан ажил, үйлчилгээ, “захиалга өгсөн” цэсэнд тухайн ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгож буй мэдээлэл, “хийгдэж байгаа” цэсэнд баталгаажсан захиалгын дагуу хийгдэж байгаа ажил, үйчилгээний мэдээллийг харах боломжтой байна.


  1. Захиалга цуцлагдах:

3.2.1. Захиалагч  ажлын захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой. 

3.2.2. Захиалагч нь үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар шалгах үүрэгтэй бөгөөд захиалгын төлбөр төлөгдсөнөөр үйлчилгээ эхлэх тул цуцлах боломжгүй байна. 

3.2.3. Захиалагч нь үлдэгдэл төлбөрийн мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээ түр зогсож, системээс төлбөрийн үлдэгдлийн талаар захиалагчтай холбогдоно. Хэрэв үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаанд төлөлгүй үйлчилгээ цуцлагдсан тохиолдолд тухайн захиалгат ажлын бэлтгэл үе шат мөн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал, ажлын гүйцэтгэл түүнээс гарах хохирлыг захиалагч дангаар хариуцна. 

3.2.4. Захиалагчийн захиалсан ажлыг гүйцэтгэхдээ төлөвлөгөөнөөс зөрсөн, гүйцэтгэл алдаатай, доголдолтой байсан тохиолдолд ARTUM тус ажил үйлчилгээний алдаа, доголдолтой хэсгийг сэргээн засварлаж өгнө. Тухайн ажлын гүйцэтгэлийн 10 хүрэхгүй хувь нь гэмтэлтэй, доголдолтой, захиалгаас зөрсөн байхыг ялимгүй гэж тооцогдно. Ажлын гүйцэтгэлийн ялимгүй зөрчилд ажлыг цуцлах боломжгүй болно.

3.2.5. Ажлын гүйцэтгэл 5% хүрээгүй тохиолдолд ажлын гүйцэтгэгчтэй холбоотой санал гомдлыг захиалагч ирүүлсэн бол түүний хүсэлтээр гүйцэтгэгчийг нэг удаа солих боломжийг олгоно. Гүйцэтгэгчийг сольсон нь төлбөрийн нөхцөл өөрчлөгдөх, буцаах үндэслэл болохгүй.

3.2.6. Захиалагч нь захиалгатай холбоотой мэдээллийг буруу өгсөн эсхүл захиалгыг цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжийг гүйцэтгэгчид олгоогүй бол захиалгыг ARTUM-ийн зүгээс цуцлаж, захиалагчид дахин захиалга хийх эрхийг олгох ба энэ хугацаанд учирсан хохирол, гарсан зардлыг захиалгын үнийн дүнгээс суутгаж авна.

3.2.7. “ARTUM” нь захиалагчийн захиалгын дагуу ажлыг гүйцэтгэх ба захиалгад дурьдаагүй ажил үйлчилгээг үзүүлэхээс татгалзах эрхтэй. 

3.2.8. Цахим зээлээр худалдан авалт хийсэн захиалагч захиалгаа цуцлах нөхцөлд зээлийн үйлчилгээний шимтгэлийг буцаан шилжүүлэх боломжгүй. 


  1. НУУЦЫГ ХАДГАЛАХ


4.1. Захиалагч нь бүртгэлээ баталгаажуулсантай холбоотой шууд болон шууд бусаар олж мэдсэн байгууллага, хувийн нууцад хамааралтай  (техник, санхүү, бизнесийн нууц гэх мэт) аливаа мэдээ, мэдээллийг бусдад аман болон бичгэн хэлбэрээр задруулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

4.2. Захиалагч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл /захиалагч бүртгүүлэхэд шаардлагатай өөрийн овог нэр, нас, хүйс гэх мэт ерөнхий мэдээллүүд/ системд хадгалагдана.

4.3. Захиалагч системд бүртгүүлэх үед утасны дугаар болон Захиалагчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Захиалагчийн оруулсан нууц үгийг кодчилж хадгална. Захиалагч өөрийн нууц үгээ бусдад алдахаас сэргийлэх боломжит арга хэлбэрийг өөрөө хариуцна. Системд хадгалагдсан нууц үгийг АRTUM бусдад задруулахгүй. 

4.4. Захиалагчийн тухай мэдээллийг эрх бүхий байгууллагаас шаардсанаар гаргаж өгөхөөс бусад тохиолдолд задруулахгүй.

4.5. Захиалагч нэвтрэх бүртгэлийг үүсгэхдээ өөрийн утасны дугаар ашиглах боломжтой ба эдгээр платформын мэдээллийг нууцлах журам дээрх нөхцөлтэй ижил байна. 

4.6. Дор дурьдсан тохиолдолд захиалагчийн мэдээллийг түүний зөвшөөрөлгүй ашиглаж болно. 

4.6.1. Веб сайтад тогтмол хийгдэх техникийн засварийн үед

4.6.2.Гүйцэтгэгчийн үнэлгээ гаргах, системийн судалгаа хийх, үйчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авах

4.6.3. Веб сайтад хөгжүүлэлт, туршилт хийх

4.6.4. Захиалгын үр дүнг үнэлэх болон захиалгыг гүйцэтгэхтэй холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд





  1. ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ


  1. Ажил захиалгагч ажлын төлбөрийг, зах зээлийн дундаж үнээр тооцож ARTUM-ийн системд оруулсан байна. Хэрэв захиалгат ажлын зах зээлийн дундаж үнийг тодорхойлох боломжгүй бол ARTUM-ээс жишиг үнэ авах эсхүл ажлын төсвийн саналыг гүйцэтгэгч нараас авч гүйцэтгэгчээ сонгон захиалга өгөх боломжтой байна.

  2. Гүйцэтгэлийн төсөв нь зах зээл дэх ойролцоо төрлийн ажил үйлчилгээний төсөвт үндэслэгдсэн байна.

  3. Захиалагч бүртгэлтэй албан ёсны утасны дугаар, имэйл хаягаараа үйлчилгээний урьдчилгаа нэхэмжлэл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.

  4. Захиалагч бүртгэлтэй албан ёсны утасны дугаар, имэйл хаягаараа үйлчилгээний үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэл хүлээн авснаас хойш 24 цагын дотор төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.

  5. Төлбөр төлөөгүйгээс захиалагчийн сонгосон үйлчилгээ нь дангаараа болон бүхэлдээ түр хугацаагаар эсхүл бүр мөсөн зогсох ба нэгэнт худалдан авсан үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

  6. Захиалагч нь төлбөрийг төлөхдөө ARTUM-ийн сонгосон төлбөрийн системийг ашиглаж төлнө.

  7. Захиалагч нь төлбөр төлөхдөө гүйлгээний утга дээр Захиалгын/Гэрээний ДУГААР  заавал бичнэ. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд ARTUM хариуцлага хүлээхгүй.

  8. Захиалагч ажлын жагсаалт үүсгэн гүйцэтгэгч байгууллагын мэдээлэл авсан ч тухайн ажлыг гүйцэтгүүлэлгүй захиалгаас татгалзвал оруулсан урьдчилгаа төлбөрөөс 5 хувийн шимтгэлийг суутгуулан өөрийн оруулсан төлбөрийг буцаан авч болно. 


  1. ХАРИУЦЛАГА


6.1. Захиалагчийн үйлчлүүлж буй банкны үйл ажиллагааны доголдол, захиалагчийн хайхрамжгүй үйлдлээс шалтгаалж төлбөр, мөнгөний гүйцэтгэл саатсан, алдаа дутагдал гарснаас үүдэн гарах эрсдэл, үүрэг хариуцлага, хохирлыг ARTUM хүлээхгүй болно.

6.2. ARTUM болон захиалагч нар энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

6.3. Захиалагч захиалгын дагуу хийгдэх төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөлд төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувиар төлөгдөөгүй хоног тутамд алданги тооцогдож ARTUM-д төлнө. 

6.4. Үйлчилгээ үзүүлэгчийн хийсэн системд Захиалагчээс үл хамаарах ямар нэг доголдол илэрвэл Үйлчилгээ үзүүлэгч тал доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэг хүлээнэ.

  1. БУСАД


7.1. Энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрч баталжуулан системд нэвтрэн бүртгэлээ баталгаажуулсанаар хүчин төгөлдөр болно. 

7.2. Хэрэв цахим орчинд “Би дараах үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч байна” сонголтыг идэвхжүүлээгүй тохиолдолд “Артүм тек” ХХК–тай хамтран ажиллахгүй байх бүрэн эрхтэй бөгөөд энэ нөхцлийг хүчингүйд тооцож сонгосон үйлчилгээ цуцлагдана.

7.3. Үйлчилгээ үзүүлэгч нь цахим, буухиа шуудангаар болон дор дурдсан хаягаар хүсэлт, мэдэгдлийг хүлээн авна.


Хамтран ажиллагч ARTUM-ийн хаяг:

Хаяг: Сансрын Е-март худалдааны төвийн замын хойд талд СӨҮЛ БИЗНЕС ТӨВИЙН 3-давхарт, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар

Вэб сайт: www.artum.mn 

Утас: 79998999