Гүйцэтгэгч нар ARTUM-тай хэрхэн хамтран ажиллах вэ?

Яагаад ARTUM гэж ?

Тогтмол, найдвартай ажлын захиалга

Ажил хайж цаг алдахгүй, тогтмол ажлаар хангахад АRTUM тусална. Та сонирхсон ажлаа өөрийн боломжит цаг хугацаандаа нийцүүлэн сонгон хийх боломжтой. Мөн ажлын хөлсний урьдчилгаатай, төлбөрийн найдвартай шийдэлтэй.

Танд тохирсон ажил санал болгодог

Бид таны хийж гүйцэтгэдэг ажлын төрөл, ур чадвар, туршлага дээр үндэслэн захиалагчийн санал болгосон ажлуудад таныг холбоно. Ингэснээр олон ажлуудаас харьцуулж сонголт хийх боломжийг таньд олгож байна.

Санхүүгээ сайжруулах боломж

Та ARTUM-аас олон ажил авч, өндөр үнэлгээ авах тусам захиалгачид таныг хамгийн түрүүнд сонгоно. Ажлын захиалга ихтэй байснаар танай баг хамт олон улам өргөжиж, ажлын гүйцэтгэлээ ахиулах боломжийг ARTUM олгож байна.

Сургалт, зөвлөгөө

Бид таны хамтрагч, зөвлөгч байна. Өөрийн эрх ашгаа хамгаалахад тань хууль эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ. Ажил мэргэжлийн сургалт, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Даатгалтай гүйцэтгэгч

Бид таны ажлыг гүйцэтгэлд гарч болзошгүй эрсдлээс хамгаалж даатгалын цогц үйлчилгээг нэвтрүүллээ.

Урт хугацааны түншлэл

Мөн та бидэнтэй нэгдэж хамтарч ажилласнаар барилгатай холбоотой төрөл бүрийн мэдээлэл үйлчилгээтэй ойр байж, ур чадвараа нэмэгдүүлэх, хурдацтай хөгжих болно.

ARTUM нь барилгын салбарын ажиллагсдад тогтмол ажилтай, орлоготой болгоход тусалдаг бөгөөд ингэснээр та гүйцэтгэлийн ажилдаа анхаарлаа төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Бид барилгын чиглэлийн бүх төрлийн ажил олгогчтой хамтран ажиллаж байна. Бид ажиллагсад тогтмол ажлын байртай байх, ажлаа өөрөө сонгох, орлогоо өөрөө төлөвлөх, нэмэлт урамшуулал зэргийг уялдуулж өгсөн тул та зөвхөн цаг заваа зохицуулан ажиллаж, тогтмол орлоготой байж болно.

Үр өгөөж

  • Тогтмол, найдвартай ажлын захиалга
  • Ухаалаг холболт
  • Гүйцэтгэл, үнэлгээнд суурилсан хандалт
  • Сургалт, хөгжил
  • Хамт, олон
  • Хууль эрх зүйн хамгаалалт

ARTUM-ийн шаардлага

  • ARTUM-ийн үйлчилгээний нөхцөл дагах
  • Ил тод, үнэн зөв мэдээлэл өгөх
  • Үйлчлүүлэгч бүрт хүндэтгэлтэй хандах
  • Сургалтад тогтмол хамрагдах

Гүйцэтгэгч та ажлаа хэрхэн ARTUM-д бүртгүүлж тогтмол ажилтай байх вэ?

1

Холбогдож, Бүртгүүлэх

АRTUM-д өөрийн хийж гүйцэтгэдэг ажлууд, ажлын туршлага, ажиллах хүчний тоо зэрэг мэдээллийг оруулна. Тодорхойгүй зүйл байвал 7999-1999 утас рүү холбогдоно уу.


2

Ажлын жагсаалт

Таны хийж гүйцэтгэдэг ажил, ур чадвар, туршлага дээр үндэслэн АRTUM захиалагчаас ирүүлсэн ажлыг санал болно.


3

Ажлын саналд хариу өгөх

Та ажлын жагсаалтуудаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, цаг хугацааны хувьд өөрт боломжтой ажилд саналуудаа өгөөрэй.


4

Захиалагчтай холбогдох

Захиалагч хүсэлтийг баталгаажуулснаар таньтай шууд холбогдоно. Хийгдэх талаар ажлын талаар ярилцсанаар ажил эхлэх нөхцөл бүрдэнэ.


5

Ажлаа эхлүүлэх

ARTUM таныг үйлчлүүлэгч, захиалагчтай холбосноор шууд ажиллаж эхлэх нөхцөл болно. Та шууд захиалагчтай Таны дансанд ажлын урьдчилгаа төлбөр орж, ажлын талаарх шаардлагатай бүх мэдээлэлтэй болсноор итгэл дүүрэн ажлаа эхлүүлэхээр боллоо. ARTUM таньд туслахад хэзээд бэлэн.


6

Үнэлгээ

Захиалагч таньд үнэлгээ өгсөнөөр ажил дуусгавар болж үлдэгдэл ажлын төлбөр таны дансанд шилжүүлэгдэнэ. Мөн та захиалагчид тодорхой үзүүлэлтээр үнэлгээ өгнө

Түгээмэл асуултууд

ARTUM таны хийж гүйцэтгэдэг ажлын төрөл, одоогийн хүчин чадал, туршлага зэргийг харгалзан ажлын захиалгаар хангахын тулд таньтай хамтран ажилладаг. Ажлыг амжилттай хийж гүйцэтгэхийн тулд та өмнөх захиалагч, үйлчлүүлэгчээр хийж гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлж, өөрийн түүхийг баяжуулах нь чухал юм.

ARTUM дээр профайл үүсгэх, ажлын саналууд харах, ажил хийх санал, үнийн санал өгөхөд үнэ төлбөргүй байдаг. Та тухайн ажлын төрөл, хэмжээ зэргээс хамаарч үйлчилгээний төлбөр авдаг.

Та ARTUM-р холбогдсон ажлаа чанартай хийж, хугацаанд нь хүлээлгэн өгсөнөөр захиалагчаас өндөр ҮНЭЛГЭЭ авна. Ингэснээр дараагийн ажил захиалагч таньтай хамтран ажиллах болно. Мөн ажлын саналуудад хурдан хариу өгсөнөөр тогтмол ажил хийж чадна.